
47 гишүүнээс бүрдэх Хүний эрхийн зөвлөлд нийт 14 шинэ гишүүнийг сонгосон аж. Женевт байрлах НҮБ-ын гол байгууллагуудын нэг Хүний эрхийн зөвлөлд дээрх зургаан орноос гадна Их Британи, Мальдив, Македон, Мексик, Морокко, Намби, Өмнөд Африк зэрэг улсууд гурван жилийн хугацаатай сонгогджээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанаар гишүүн 193 орны төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулан Хүний эрхийн зөвлөлийн шинэ гишүүдийг тодруулсан аж.
Үүний зэрэгцээ өчигдөр НҮБ-ын удирдлагуудын байрны гадна Түвдийн идэвхитнүүд цуглан Хятад улс Хүний эрхийн зөвлөлд сонгогдсоныг эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Хүний эрхийн асуудал НҮБ үүсгэн байгуулагдах үндсэн шалтгаануудын нэг билээ.