Алдартнуудын 80-аад оны үерхэл

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Алдартнуудын 80-аад оны үерхэл


Холливудын сайхан залуу, жүжигчин Брэд Питт насны хайрт Анжелина Жолитойгоо учрахаас нэлээд өмнө 1988 онд жүжигчин Кристина Эпплгейттэй болзож байжээ.


“Bon Jovi” рок хамтлагийн дуучин Жон Бон Жови ахлах сургуулийн хайрт Доротитойгоо гэрлэхээсээ өмнө 1985 онд жүжигчин Дайан Лейнтэй  хэсэг хугацаанд үерхэж байжээ.


Жүжигчин Том Круз, алдарт дуучин Шертэй болзож байсан гэвэл та итгэх үү? Гэхдээ энэ үнэн, тэд 1980 оны эхэн үед хэсэгхэн хугацаанд хайр сэтгэлийн харилцаа тогтоож байсан гэнэ.


Холливудын жүжигчин Жорж Клуни, Келли Престон нар 1989 оныг хүртэл хоёр жил болзсон байна.


1980-аад оны халуухан, алдартан хосуудын тоонд Канадын жүжигчин Кори Хейм, Америкийн жүжигчин Алисса Милано нар багтаж байжээ.


Жүжигчин Дэми Мурын хувьд Фрэдди Мур, Брюс Уиллис, Эштон Катчер нараас өмнө Эмилио Эстевестэй сүйт тавьж байжээ. Хосууд 1986 онд салсан байна.


Чарли Шиний хувьд 1986 онд Вайнона Райдертэй "Lucas" кинонд хамтран дүр бүтээж байхдаа хэсэгхэн амрагийн харилцаа тогтоож байсан гэнэ.


Жүжигчин Шон Пенн 1984 онд өөрөөсөө 14 насаар эгч Сьюзан Сарандонтой болзож байсан гэнэ.


“Баялгийн хайгуулч” жүжигчин Николас Кейж 1987 онд богинохон хугацаанд жүжигчин, загвар өмсөгч Брук Шилдстэй болзож байжээ.


Австралийн супер модел Эль Макферсон нэгэн цагт Америкийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Билли Жоэлтэй нэр холбогдож байсан гэнэ.


Дуучин, жүжигчин, бүжигчин, бүжиг дэглээч гээд урлагийн их авьяастан Паула Абдул, инээдмийн жүжигчин Арсенио Холл нарын харилцаа 1980 оны сүүл үеийн халуухан сэдвүүдийн нэг байв.


Орчин цагийн хамгийн алдартай хөтлөгч Опра Уинфри 1980-аад онд Америкийн кино шүүмжлэгч Рожер Эберттэй удаан хугацаанд үерхэж байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж