“Apple” том дэлгэцтэй iPhone гаргана

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

“Apple” том дэлгэцтэй iPhone гаргана

Технологийн салбарын акулуудын нэг “Apple” компани хит бүтээгдэхүүн iPhone-ын 4.5, 5.5 инч бүхий шинэ загвар худалдаанд гаргахаар болжээ. Одоогийн байдлаар хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч ирэх жилийн дунд үед худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. Мөн тус компани шинээр худалдаанд гаргах бүтээгдэхүүнд олон төрлийн шинэ систем суулгахаар төлөвлөөд байгаа аж. Хамгийн түрүүнд мэдрэх технологийг өөрчлөхөөр болсон байна. Шинэ загвар гаргахтай холбоотойгоор тус компани бүтээгдэхүүний судалгааны багийг шинээр байгуулсан ажээ. “Бид шинэ загварын утсыг дараа жилийн гуравдугаар улиралд гаргахаар төлөвлөж байгаа. Гэхдээ судалгааны ажлыг сайн хийх шаардлагатай. Өрсөлдөгч компаниуд дэлгэцээ томруулж, загварын шинэ шийдлийг гаргаж ирсэн нь манай компанийг ч шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл байдалд хүргэсэн. 5,5 инч гэдэг бол том загвар. Харин мэдрэгч технологийг өөрчлөх талаар бид маш их анхаарч байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөхгүй” гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Натали Керрис ярьжээ.

“Apple” компани ирэх таван жилийн хугацаанд iPhone-ыг хөгжүүлэх бөгөөд 2019 оноос огт өөр загварыг зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж