Их Британийн инфляци буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Их Британийн инфляци буурчээ

Их Британийн инфляци өнгөрсөн аравдугаар сараас 2,2 хувиар буурсан болохыг тус улсын Статистикийн хорооноос зарлалаа. 2012 оны есдүгээр сард хамгийн 2,5 хувиар унаж байснаас хойш Будант Албионы инфляци ийм бага үзүүлэлтийг гаргаж байгаагүй юм. Үүнээс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ буурах хандлага ажиглагдаж байгаа аж. Түүнээс гадна Их Британийн гадаад худалдааны эргэлт 1,5 хувиар өссөн гэсэн таатай мэдээлэл гараад байгаа билээ. “Өнгөрсөн хугацаанд эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байсан. Харин энэ жилийн сүүлээр эдийн засгийн ихэнх үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ цаашдаа хэрэгжүүлэх ажил их байгаа. Их Британийн эдийн засгийг хэрхэн урт хугацаанд тогтвортой барих вэ гэдэг бол хамгийн том асуулт. Шинжээчдийн таамаглаж буйгаар 2014 оны эхний улиралд инфляци дахиад өсөх хандлагатай байгаа” гэж ING корпорацийн эдийн засагч Роб Гарнелл ярьжээ. Их Британийн зүгээс ирэх жилээс татварын хөнгөлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж