Эрээнд биеэ үнэлэгчдийг албадан авчирна

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

Эрээнд биеэ үнэлэгчдийг албадан авчирна

Өмнөд нутагт монгол бүсгүйчүүд олноороо очиж биеэ үнэлдэг, хүүхдүүдийг аваачин хулгай хийлгэдэг, жирэмсэн бүсгүйчүүд хүүхдээ төрүүлээд худалддаг гэхчилэн бусармаг зүйлс олонтаа сонсогддог.  Хөдөө орон нутгаас хотод ирээд учраа олохгүй будилж яваа нэгнийг гадаад орон үзүүлэх нэрээр Хятад, Малайзад аваачин биеийг нь үнэлүүлсэн тохиолдол ч гарсан. Монголчууд БНХАУ руу 30 хоногийн дотор визгүй зорчихын дээр хүссэн хэн ч гадаад паспорт авах эрхтэй учир хил гаалиар гарч буй хүмүүсийг хязгаарлах боломжгүй нь ойлгомжтой. Хүүхдийн хувьд эцэг эхээс нь өөр хүнтэй хил гаргадаггүй боловч ихэр хүүхдээ дагуулаад Эрээнд оччихсон гуйлга гуйлгах, халаас суйлуулах зэргээр “зарцалж” буй тохиолдол ч бий гэнэ. Жирэмсэн бүсгүйчүүдийн хувьд хүүхдээ төрүүлээд худалдсан гэх тохиолдол батлагдсан нь үгүй ч олны үг ортой байхыг үгүйсгэхгүй.

Эрээн хотод очиж биеэ үнэлэгчдийн тоо 500 шахсаныг Эрээн хотын албаны хүмүүс үгүйсгэхгүй байна. Дотроо зэрэг зиндаа тогтоочихоод тус хотын зочид буудлаар байрлан биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүдийг эх оронд нь албадан авчрах талаах хоёр улсын хууль хяналтын байгууллагууд харилцан тохиролцсон байна.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж