&#34Нэг цонхны үйлчилгээ&#34-ний талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

&#34Нэг цонхны үйлчилгээ&#34-ний талаар хэлэлцэж байна

Аймаг, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын Улсын зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Энэхүү зөвлөгөөнд 450 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулахтай холбогдсон асуудал болон "Нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах" сэдвийн дор өрнөж байна.

2007 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт "Нэг цонхны үйлчилгээ"-ний төвийг нэвтрүүлснээс хойш 21 аймгийн төв, нэг бүсийн төв буюу Хархоринд, дөрвөн сум, нийслэлийн есөн дүүрэг, гурван хороонд байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Байгуулагдсан цагаас эхлэн давхардсан тоогоор 7,3 сая иргэнд үйлчилгээ үзүүлсэн тооцоо байдаг аж. Засгийн гзарын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Нэг цонхны үйлчилгээ"-г нэвтрүүлснээр иргэн зөвхөн нэг цонхоор, нийтийн нэг албан хаагчтай харьцах зарчмыг тогтоож, бусад шат дамжлагад төрийн байгуулагууд хоорондоо харьцах замаар иргэдэд үйлчлэхээр тусгасныг ажил хэрэг болгохоор аймаг, сум,дүүргийн хороод ажиллаж байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолсон. Зөвлөгөөнөөр "Нэг цонхны үйлчилгээ"-ний үйл ажиллагааг тогтвортой явуулахад тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхээр зөвлөмж гаргахаар санал солилцон ярилцаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж