
Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газар төсвөө төлөвлөж батлуулдаг болохоос нэг яам тусдаа төсөв батлуулна гэж байхгүй. А.Гансүхэд хуулийн дагуу хариуцлага тооц гэдэг үүрэг өгсөн талаар хэлж байсан юм. Тэгвэл яамныхаа төсвийг тусад нь батлуулахаар том толгойлсон А.Гансүх сайдыг цалингаар нь торгож, сануулга өгсөн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "А.Гансүхэд хариуцлага тооцсон. Хуулийн дагуу эхний ээлжинд цалингийн хувиар торгож, сануулга өгөх ёстой. Үүний дагуу хариуцлага тооцож, цалингийн хувиар торгож, сануулга өгсөн байгаа" гэсэн юм. Аль яам, тамгын газрын төсөв тусдаа баталдаг журам манай улсад хэрэгждэггүй. Хуучин Зам тээврийн дэд сайд гээд өндөр албан тушаалд олон жил зүтгэсэн А.Гансүх сайд төсөв хэрхэн баталдгийг мэддэг л баймаарсан.