“Singapore Airlines”-ын орлого өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.13-нд нийтлэгдсэн

“Singapore Airlines”-ын орлого өсчээ

Сингапурын
хамгийн том нислэгийн компани болох “Singapore Airlines”-ын орлого
өнгөрсөн жилийнхээс 78 хувиар өссөн мэдээлэл гарчээ. Ийнхүү тус компани
Азийн хоёр дахь томоохон нислэгийн компани болж байгаа юм. Тус компанийн
энэ жилийн нийт орлого 128,6 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь
дөнгөж оны эхэнд бүртгэгдээд байсан орлогын мэдээллээс 72,1 сая
ам.доллараар илүү байгаа аж. Ийнхүү өсөх болсон шалтгаан нь үйлчилгээний
шинэчлэл болоод сингапур долларын ханш огцом өссөнтэй холбон тайлбарлаж
болох юм. Тус компанийнхан дараа жил гэхэд бодлогын томоохон шинэчлэл
хийх бөгөөд Боинг компанитай хамтран ажиллахаар болоод байгаа билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж