Ослын улмаас нэг хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Ослын улмаас нэг хүн гэмтжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Тасганы овооны уулзварын орчимд өнөөдөр 07.40 цагийн орчимд түргэн тусламжийн машин онхолдсон талаар бид өмнө мэдээлсэн. Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр тус уулзварт “kia Fronter” маркийн 2193 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “X.Starex” 0587 УБН дугаарын түргэн тусламжийн машинтай мөргөлджээ. Ослын улмаас 21 настай Б гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Дуудлагын дагуу очиж, хэмжилт хийсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр урьдчилсан байдлаар осол “kia Fronter” маркийн 2193 УНД улсын дугаартай авто машины жолоочийн буруугаас болжээ гэж үзжээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж