
Дархан цаазат Богдхан уулын аманд газар эзэмших эрхийг олноор нь өглөө гэсэн шүүмжлэл олонтаа гардаг. Дархан цаазат уулын хотод хамгийн ойр ам бол Зайсан толгой. Зайсан толгойн орой дээр Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө дурсгалын цогцолборыг байгуулаад олон жилийг үдэж байна. Уг хөшөөний цогцолборт багтсан газруудад газар эзэмшиж байсан таван иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх гаргажээ. Гэрээ нь цуцлагдсан иргэн байгууллага нь 0,02-1,56 га газрыг ашиглаж байсан бөгөөд эдгээр газар нь Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолборт багтаж байгаа тул ийн цуцлах шийдвэр гаргасан байна. БОАЖ-ын үүнээс өмнө мөн 51 аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгож, газрыг чөлөөлөх ажлыг зургадугаар сарын 1-нээс эхлүүлээд байсан юм. Сайдын тушаалын хавсралтыг доор нийтлэв.
Д.Цээпил
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны
6 дугаар сарын 11-ний өдрийн А-187 тоот тушаалын хавсралт
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх Зайсангийн аманд газар ашиглах гэрээ, гэрчилгээг цуцлах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт
Д/д | Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр | Байршил | Шийдвэрийн
огноо, дугаар, хавсралтын дугаар | Гэрчилгээ олгосон он. сар. өдөр | Гэрчилгээний дугаар | Газрын хэмжээ /га/ | Цуцлах үндэслэл | Тайлбар |
|
|
1 | “Софт трейд” ХХК | Зайсангийн ам | 2007.09.28, № 287, 16 | 2007.10.24 | 1/260 | 1.56 | Газрын
тухай хуулийн 40.1.6, Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор
ирүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт | Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жилийн хугацаанд үйл
ажиллагаа явуулаагүй, Зайсан толгойн Зөвлөлтийн
дайчдын дурсгалын хөшөө
цогцолбор газарт орсон |
|
2 | “Софт трейд” ХХК | Зайсангийн ам | – | 2005.11.04 | | 1.5 | Газрын
тухай хуулийн 40.1.6, Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор
ирүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт | Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жилийн хугацаанд үйл
ажиллагаа явуулаагүй, Зайсан толгойн Зөвлөлтийн
дайчдын дурсгалын хөшөө
цогцолбор газарт орсон |
|
3 | “Жэй Эн Моторс” ХХК | Зайсангийн ам | – | 2004.06.22 | 1/51 | 1.1 | Газрын
тухай хуулийн 40.1.6, Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор
ирүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт | Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жилийн хугацаанд үйл
ажиллагаа явуулаагүй, Зөвлөлтийн
дайчдын дурсгалын хөшөө
цогцолбор газарт орсон |
|
4 | “Койнвол” ХХК | Зайсангийн ам | 2008.06.05,
№216, 8 | 2008.06.06 | 618 | 0.5 | Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор
ирүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт | Зайсан
толгойн Зөвлөлтийн
дайчдын дурсгалын хөшөө
цогцолбор газарт орсон |
|
5 | Иргэн М. Энхжавхлан | Зайсангийн ам | 2008.08.01,
№258, 41 | 2009. | 2009/909 | 0.02 | Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08/36/2461 тоотоор
ирүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт | Зайсан
толгойн Зөвлөлтийн
дайчдын дурсгалын хөшөө
цогцолбор газарт орсон |
|
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ