Тэрэлж чиглэлийн замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Тэрэлж чиглэлийн замыг нээлээ

Зам тээврийн яамнаас өнөөдөр Налайх-Агуйтын хөтөл хүртэлх 24,1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30,2 км, Налайх-Зуун мод чиглэлийн 25 км замуудыг тус тус нээж, ашиглалтад орууллаа. Замын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх болон Төв аймгийн удирдлагууд оролцов. Налайх-Тэрэлжийн чиглэлийн 30.2 км авто замын шинэчлэлийн ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Да-фэнг” компани гүйцэтгэжээ.

Ийнхүү зуны турш Тэрэлжийг чиглэх жуулчдыг бухимдалд оруулаад байсан Тэрэлж чиглэлийн авто зам болон Налайх-Зуунмод чиглэлийн замууд хөр цасны өмнө ашиглалтад орлоо.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж