
“Монголын үндэсний археологийн музей”-н концепцийг англи, монгол хэлээр гаргасан бөгөөд энэ хүрээнд музей зургаан танхимтай байх шаардлагатай аж. Тухайлбал,
- Чулуун зэвсгийн үе
- Хүрэл зэвсгийн үе
- Төмөр зэвсгийн үе
- Хүннүгийн үеийн үзмэр
- Уйгурын үеийн үзмэр
- Эзэнт гүрний үеийн үзмэрийн танхимыг тус тус байгуулах юм байна.
Уралдаан арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжилж, ялагчийг арванхоёрдугаар сарын 16-нд тодруулах ажээ. Уг музейд цаашид Монголын ШУА-ын Археологийн хүрээлэнгийн дэргэд судлагдан, олонд дэлгэхэд бэлэн болсон, агуулахад хадгалаастай байсан, сан хөмрөг нь дүүрсэн Үндэсний түүхий музейгээс үзмэрүүдийг байршуулан, нийтэд танилцуулах юм.
У.БОЛОР