
-Ямар учраас түрээслэгчдийг шатсан захад оруулж байгаа вэ?
-Шатсан захын хоёрдугаар давхрыг цэвэрлэж, засвар хийхээр болсон. Тиймээс цагдаагийн байгууллагаас бараа нь бүрэн шатсан иргэдийн хохирлын хэмжээг тогтоож, бараа, эд хөрөнгө нь шатаагүй түрээслэгчдийн барааг буцаан олгож байна.
-Түрээслэгчдийн барааг өгч эхэлсэн гэхээр гал гарсан шалтгааныг тогтоосон гэсэн үг үү?
-Гал гарсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн ажилчид болон галын шинжээчид ажиллаж байгаа. Галын дүгнэлт гараагүй байна. Манай захын зүгээс галыг бол цахилгаанаас болж гараагүй, гадны нөлөөтэй байх гэж бодож байгаа.
Д.ЖАРГАЛ