Химийн бодис нь олон арван жилээр байгаль орчин, түүний төрөл зүйлд хадгалагдан хуримтлагдахын зэрэгцээ хэдэн зуун км газар ус, агаар болон нүүдлийн амьтдаар дамжин тархдаг аюултай. Химийн бодисын зүй бус хэрэглээнээс байгаль орчин үлэмж хэмжээгээр бохирдож, үүний улмаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учрах нь улам ихсэж байгаа аж. Тиймээс Эрүүл мэндийн яаманд өчигдөр “Химийн бодисын аюулгүй байдлын менежмэнт” сэдвийн дор уулзалт боллоо. Тус яамнаас санаачлан зохион байгуулсан энэхүү уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн хэлтэс, зарим орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн газрын дарга нар оролцов. Тэд дээрх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар илтгэл тавьж, санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын хэмжээнд химийн бодисын зүй бус хэрэглээнээс үүдэлтэй хүрээлэн буй орчны бохирдлыг эргэн тандах, хүн амд үзүүлж буй нөлөөллийг тогтоох үе шаттай үйл ажиллагаа зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
Манай улс 1994 онд Химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдал ямар байгаа талаарх дорвитой гэж хэлж болохуйц улсын үзлэгийг явуулж байж. Тухайн үед 1300 орчим үйлдвэр , аж ахуйн нэгж 7300 төрлийн 3800 орчим тонн химийн бодис хэрэглэж, тэдгээрээс байгаль орчинд 50 гаруй тонн химийн бодисын хаягдал гарч, агаарт 68, усанд 790, хөрсөнд 600 нэр төрлийн химийн бодис хаягдаж байгааг тогтоожээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад алт олборлолт эрчимтэй өсч, ялангуяа 1991 оноос 2001 он хүртэлх хугацаанд 17 дахин нэмэгдсэн байна (GFMS report ). Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны мэдээгээр Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Баянхонгор, Хэнтий, Увс, Ховд зэрэг найман аймгийн нутаг дэвсгэрт байрлах нийт 120 алтны орд газарт мянга мянган хүн хууль бус аргаар алт олборлодог. Үүнээс болж, нийт 53,2 га газар мөнгөн ус болон цианидаар бохирлогдож, хүн амын эрүүл мэндэд эрсдэл үзүүлэх нөхцөл байдал үүсгэжээ. Тиймээс Засгийн газар, Эрүүл мэндийн яам хийгээд бусад яамд, холбогдох байгууллагуудаас зохих арга хэмжээг удаа дарааллан авч ажилласан юм байна. Тухайлбал, НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд судлалын төвөөс 2003-2004 онд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хийсэн “Мөнгөн усны бохирдолтын судалгаа”-аар хөрсний мөнгөн усны дундаж агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр, 2008 онд Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажилласан олон улсын болон дотоодын шинжээчдийн багийн судалгаагаар тус сумын хаягдал ус болон хөрсөнд боор, хром, хүнцэл, хар тугалга, кадьми зэрэг хүнд металлууд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр, 2008 онд хийсэн Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдын хүн амын эрүүл мэндэд мөнгөн усны үзүүлсэн нөлөөлөл судалгаагаар эдгээр сумдын хүн ам мөнгөн усны нөлөөлөлд өртсөн зэрэг дүгнэлтүүд гарчээ.

Г.Дарь