Төв болон зүүн зүгийн нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Төв болон зүүн зүгийн нутгаар цас орно

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2013 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 11 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус,өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Ү
үлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

2013 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

     14-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус,өдөртөө 3-8 градус хүйтэн байна Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж