ДЦС-3-ын өргөтгөл 80 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

ДЦС-3-ын өргөтгөл 80 хувьтай байна

ДЦС-3 ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх ажлын явцтай  Эрчим хүчний яамнаас байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцлаа.

Дулааны 3-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд нь ажлын байранд хийгдэж байгаа ажил болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтийн явц гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байна. Хуучин барилга буулгах, турбины суурийн ажил, хөргөх цамхагийн газар шороо болон суурийн ажил, турбин байрлуулах хэсгийн буулгалтын ажил тус тус бүрэн хийгджээ. Ил хувиарлах байгууламж дахь 110/10,5КВ-ын трансформаторын суурийн ажил, Хувиарлах байгууламжийн барилга, Насос станцын барилгын ажлууд 70-90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Түүнчлэн турбин генераторыг суурилуулж, угсрах, хөргөх цамхагийн угсралт, эргэлтийн усны шугам хоолой угсрах, үндсэн барилгын сунгалтын ажлууд 2-40 хувийн гүйцэтгэлтэй байна.  Энэ бүхнийг нэгтгэж авч үзвэл Төслийн ажлын нийт гүйцэтгэл 80 хувьтай байна гэж ДЦС-3 ТӨХК-ын удирдлагууд хэллээ. 

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт доорх ажлуудыг хийжээ. Үүнд

  • Түр тусгаарлах ханыг босгуулах ажлыг хийж дуусгасан
  • Үндсэн барилгын сунгалтын дээд хэсэгт байсан кабелийг чөлөөлсөн 
  • Ил хуваарилах байгууламжид байрлах гэрэлийн матчыг буулгасан
  • Шинийн мостын тулгуурын суурийг ухаж цутгалт хийгдэж байна
  • Үндсэн барилгын сунгалтын багануудыг босгох ажил хийгдэж суурийг цутгах ажлыг хийж дуусгасан 
  • Сүлжээний усны халаагч байрлах талбайд тавьсан тоног төхөөрөмжүүдийг зөөж өөр байрлалд тавьсан
  • Турбин генераторын суурилуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн байна.   

Тоног төхөөрөмжийн хувьд хөргөх цамхаг, турбо-генератор, турбо-генераторын туслах тоноглолууд бүрэн үйлдвэрлэгдэж дууссан байна. Трансформаторын үйлдвэрлэлт 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тоног төхөөрөмж тээвэрлэлтийн хувьд Эрээн хотоос тоног төхөөрөмж ачсан 60 машин гарснаас 55 нь станцад иржээ. Ажиллах хүчний хувьд Хятадын талаас 107 иргэн  станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэж байгаа аж.

ДЦС-3-ыг өргөтгөх ажлын явцтай танилцсан ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Х.Авирмэд, Диспетчерийн Үндэсний төвийн дэд захирал бөгөөд Ерөнхий диспетчер Г.Балжинням нар өргөтгөлийн ажил график төлөвлөгөөний дагуу чанартай сайн явж байгааг сайшаагаад ажлын явцын тухай мэдээллийг тухай бүр холбогдох хүмүүст цаг алдалгүй өгч байхыг анхаарууллаа. Мөн өвлийн ид ачааллын үед буюу ирэх арванхоёрдугаар сарын 31 -нээс анхныхаа цахилгаан дулааныг түгээж эхлэх учраас туршилт тохируулгын ажилд онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Өргөтгөлийн хэсэг ашиглалтанд орсноор үйлдвэрийн төлөвлөгөөнд өөрчлөлт орох учраас одооноос эхэлж Диспетчерийн Үндэсний төвд  холбогдох мэдээллээ өгөх хэрэгтэй гэж ажлын хэсгийнхэн зөвлөсөн юм.

Г.ДАРЬ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж