
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсоноос хойш сенсаци тарихдаа гаршиж байгаа О.Магнай намынхаа удирдлагуудад энэ санаагаа ойлгуулах гэж нэлээд чардайж буй юм байх. Харин удирдлагууд нь хүлээж авах эсэхийг мэдэхгүй юм. Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж, УИХ-д хэдэнтээ сонгогдож байсан Р.Амаржаргал гишүүнтэй О.Магнайг бол харьцуулахын аргагүй, түүний дэргэд тэр жулдана. Тиймээс эрх баригчид өрсөлдүүлэхдээ тулбал өөр хувилбар ч гаргаж ирэх юм билүү хэн мэдлээ.
Г.ШАРХҮҮ