
Төрийн гурван өндөрлөг оршин суудаг Их тэнгэрийн ам руу шилүүс нэвтэрсэн тухай дуудлага өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт 14.58 минутад ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн шуурхай салбар газар дээр нь очиж ажиллаад, шилүүсийг барьж, орчныг аюулгүй болгосон байна. Энэ талаарх мэдээллийг бид Нийслэлийн Онцгой байдлын газрынхантай холбогдож авлаа. Нийслэлийн аврах ангийн шуурхай салбараас нийт долоон хүн ажиллаж, шилүүсийг барин, Төрийн тусгай хамгаалалтын албанд хүлээлгэн өгсөн байна. Харин тус албаныхан шилүүсийг Мал эмнэлгийн албанд шилжүүлэх бололтой.
Г.ДАРЬ