Монгол Ардын намынхан ийнхүү долоо хоног бүрийн мягмар гаригт ард иргэдээ нээлттэй хүлээн авч уулзаж байхаас гадна, нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутагт очиж, XXVII Их хурлын бодлого, шийдвэрийг гишүүд, дэмжигчиддээ танилцуулж байхаар болсон байна. Мөн улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар ч иргэдтэй уулзаж ярилцах нэг сарын аян өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Тус намын дарга М.Энхболд Монгол Ардын нам бодлогын, боловсон хүчний, үйл ажиллагааны гэсэн гурван чиглэлээр шинэчлэлийг авч үзсэн ба боловсон хүчний шинэчлэлийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, цомхон чадварлаг баг бүрдүүлэн ажиллаж байгаа зэргийг онцолсон байна.