НЭГ: ЭДИЙН ЗАСГЫН БАЙНГЫН ХОРОО
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.11.12/ хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өмнөх хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссан байсан учир энэ удаагийн хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.
Эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхжуулж, ашигт малтмал эрэх, хайх олборлох үйл ажиллагаанд түүний оролцоог хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, байгаль, экэлогийн тэнцвэртэй байдал, хойч үеийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигт малтмалын зарим төрөл, ордыг нөөцлөн хадгалах гэсэн заалтууд нэмэх санал олонхын дэмжлэг авсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад тусгахаар ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёолол тус бүрийг гишүүд нухацтай хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй 69, найруулгын шинжтэй саналын 11 томьёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр / 2013.11.12 / үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлэгт төслийн 1 дугээр зүйлийн “хэсгийн“ тэтгэлэг олгоно. Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ нь 10 сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэснийг тэтгэлэг олгож болно. Үндэсний тэтгэлгийг хичээлийн нэг жилд олгох хугацаа, нэг сард олгох хэмжээг Засгийн газар тогтооно гэж өөрчилсүгэй гэснийг Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Цаашид үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад санал дэмжигдлээ. УИХ-ын гишүүн А.Бакей магадлан итгэмжлэгдсэн гэсэн үг нэмэх санал гаргасан нь одоогийн хэлэлцүүлэгээр оруулах боломжгүй гэлээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан "50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна" гэснийг "тэтгэлэг олгож болно" гэсэн нь тодорхойгүй болж байна гэсэн санал хэллээ. Төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, УИХ-ын гишүүн Р. Амаржаргал эсрэг байр суурьтай байлаа.
Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б. Болор танилцуулаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нар ажиллаж, байнгын хорооны ажлын хэсгээс боловсруулан хуралдаанд оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 100 гаруй санлын томъёоллоор санал хураалгалаа. Хөдөлмөрийн сайдын төвлөрсөн арга хэмжээний зардалд Улаанбаатар хотын өрх толгойлсон хувиараа хөдөлиөр эрхлэгч эмэгтэйчүүд болон ажил олгоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцлийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхэд зориулан 3,900.0 сая төгрөг нэмэх санал хургаалахад УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, сан байна, сайдын мэдэлд сан байгаа тул дээрх саналын томъёоллоор сал хуралгах шаардлагатай эсэхийг асуулаа. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хариулахдаа 2014 оны төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмих санхүүжилт буурч байгаа учир дээрх саналыг гаргаснаа тайлбарлалаа. Санал гишүүдийн дэмжлэгийг авлаа.
Найруулгын шинжтэй болон зохицуулалт хийх санал гаргасныг гишүүд дэмжлээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингээд 2014 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусган нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2013.11.12/ эхлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа төслүүдтэй холбогдуулан гишүүдээс ямар нэг санал гарсангүй.
Дараа нь Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс ямар нэг санал гараагүй тул төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.