“Том төрөөс ухаалаг төр” уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

“Том төрөөс ухаалаг төр” уулзалт болно

Ерөнхийлөгчийн тамгын газар, Иргэний танхимаас "Том төрөөс ухаалаг төр рүү" сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Уг уулзалт арваннэгдүгээр сарын 16-нд болох аж. Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том данхар төрөөс ухаалаг төр” болох шаардлагатай талаар илтгэлдээ онцолж, “Монгол Улс цаашдаа том данхар төрөөс ухаалаг төр лүү шилжих хэрэгтэй. Бид Америк, Европ гэх мэтээр бусдыг дуурайж, төрөө өөрчлөх гээд байна. Тэд бол дуурайх загвар биш. Тэд бол эдийн засгийн боломжтой, чадалтай, олон зуун жилээр яваад ирсэн төрийн тогтолцоотой. Манайх бол гэнэт их иддэг, данхар төр гарч ирээд, тэрийгээ тэжээх эдийн засгийн чадавх, боломж байхгүй улс. Тэгэхээр бид хамгийн энгийнээр шийдэх ёстой. Яам, төрийн байгууллага нь судалгааны байгууллага болж, бидний бодлого болж байна уу, үгүй юу, алин дээр нь зохицуулалт хийх вэ хэмээн дүгнэлт хийж ажилладаг байх учиртай. Төр ийм болох ёстой. Монгол Улсад өөрчлөлт хийх гэж байгаа, юм хийх гэж байгаа улс төрийн хүчин, хүмүүс байгаа бол өнөөдөр энэ тухай л ярих ёстой. Үүнийгээ олж харахгүй байна. Үнэлэмжгүй, суурьгүй л болчихоод байгаа юм. Энэ талаас нь бид харж асуудал руугаа орох хэрэгтэй” гэдгийг онцолж байсан юм.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж