41.6 сая төгрөгийн барааг улсын орлого болгожээ

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

41.6 сая төгрөгийн барааг улсын орлого болгожээ

Гаалийн байгууллага харьяа 18 газар, хороодоороо дамжуулан өнгөрөгч аравдугаар сарын байдлаар нийт захиргааны 2371 зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 100 зөрчил илрүүлэн хянан шийдвэрлэжээ. Үүнд Улаанбаатар хот дахь Гаалийн газар, захиргааны 836, эрүүгийн шинжтэй зөрчил 26, Замын-Үүд дэх Гаалийн газар захиргааны 634, эрүүгийн шинжтэй 40 зөрчил илрүүлсэн таслан зогсоосон байна. Гаалийн байгууллага зөрчилд холбогдсон нийт 41.6 сая төгрөгийн барааг хураан авч, улсын орлого болгож, хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нийт 368.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн нийт 251.5 сая төгрөгийн зайлсхийсэн татвар нөхөн төлүүлсэн байна.

Илрүүлсэн таслан зогсоосон нийт зөрчлийн дийлэнх нь хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлүүд ажээ. Тухайлбал, түүх, соёлын дурсгалт зүйлс, хар тамхи, мансууруулах бодис, эм эмийн зүйлс, химийн бодис, эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдах үйлдэл байсан тухай албаныхан мэдээллээ.

    У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж