Нийслэлд байршилтай хүмүүсийн хамгийн их очдог зах, худалдааны төвүүдээр худалдаж буй махны үнийн судалгааг Үндэсний статистикийн хорооноос хийжээ. Судалгаанаас харахад, өнгөрсөн сарынхтай харьцуулахад махны үнэ, түүн дотроо үхэр болон ямааны махны үнэ буурчээ. Үнийн судалгаа хийсэн худалдааны төв, захуудаас хамгийн өндөр үнээр мах зарж байгаа нь “Меркури”, “Таван эрдэнэ” зах байсан аж. Харин “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захад махны үнэ харьцангуй хямд байжээ.
У.БОЛОР