Бодо Шифер ба түүний замнал

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Бодо Шифер ба түүний замнал

Хэдэн жилийн өмнө
орчуулагдан хэвлэгдсэн Бодо Шиферийн "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх
зам" хэмээх номыг та уншиж байсан уу. Хэрвээ уншсан бол түүний амьдралын
товч түүхийг унших гэж байна. Харин уншаагүй бол "Санхүүгийн эрх чөлөөнд
хүрэх зам" гэх сонирхолтой номыг зохиогчийн товч түүх, номнуудынх нь
агуулгыг унших гэж байна. Тооцоотой, нягт нямбай Германчууд хүртэл түүний номыг
уншиж санхүүгийн сахилга батад суралцсан гэдэг.  Эцэст нь таныг уг номыг
уншаарай гэж сануулах байна. Та ном унших дургүй бол CD-гээр нь аваад сонссон ч
болно. Нэрт уран уншигч Равдан гуай их сайхан уншсан байдаг. Ингээд таны
санхүүгийн сахилга батад амжилт хүсье. Бодо Шиферийн товч түүх, зохиосон номынх
агуулгыг таалан уншина уу. 

Бодо Шифер Европын №1
санхүүгийн зөвлөх зохиолч бизнесмен юм. Түүний сургалтууд Герман, Бельги, АНУ,
Турк зэрэг олон оронд амжилттай явагдаж байна. Бодо Шифер бол Тайм-менежментийн
салбарт санхүүгийн удирдлагаар мэрэгшсэн хашир туршлагатай, хосгүй сэтгэдэг нэрд
гарсан хүн билээ. Өөрийн эх орон нэгт Германчууд Бодо Шеферыг “Санхүүгийн
Моцарт” гэж нэрлэдэг. Түүний ном товхимол, санхүүгийн сургалтын материалууд нь
дэлхий даяар өргөн тархаж, олон түмний санхүүгийн болон бусад орчин үеийн
асуудлаар сургалтын материал болсоор байна.

Бодо Шифер гэнэт л амжилт
олж нэрд гараагүй нь мэдээж. Тэр 16 насандаа Америкт ирж 26 настайдаа амьдралын
туршлага бага, алдартай үйдлийн улмаас бүрэн дампуурч 75 мянган маркийн өрөнд
унав. Бодо энэ хүнд байдлаасаа гарах ер бусын арга олжээ. Тэр хэчнээн алдартай
тамирчин ч гэсэн заавал дасгалжуулагчтай байдаг болохыг санаж, түүнд ч мөн
“санхүүгийн дасгалжуулагч” хэрэгтэй юм байна гэж шийдэв. Хожим тэр “ Хүн бүхэнд
гараас нь хөтлөн урагш нь  дагуулж явах чадвартай хүн идэвхтэй туслагч хэрэгтэй
юм байна. Баян хүмүүс бүгд л өөрийн гэсэн дасгалжуулагчтай байдаг” гэж бичсэн
байдаг.

Үргэлжлэлийг эндээс: http://businessnews.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж