Бо Силайн хэрэгтэй холбоотойгоор намын улстөрийн товчооны гишүүд болон төв хорооны удирдлагуудын дансыг шалгах ажлыг эхлүүлэх бөгөөд муж тус бүрийн захирагчдыг энэхүү шалгалтад хамруулахаар болжээ. 2012 оны хоёрдугаар сард Чунцин хотын дэд дарга Ван Лизюнь АНУ-ын консулын газарт очсон нь ХКН-ын дургүйг хүргэж, түүнийг албан тушаалаас нь нэн даруй чөлөөлсөн юм. Түүнийг ХКН-ын удирдлагууд төрийн эргэлт хийх гэж байсан гэж үздэг бөгөөд Бо Силайтай холбогдох бүх баримт бичиг түүнд хадгалагдаж байсан билээ. Ван Лизюнийг баривчлаад тун удаагүй байхад Бо Силайн хэрэг гарч ирсэн юм. Үүнээс хойш хятадын орон нутгийн салбар хорооны дарга нарыг хатуу шалгалтад хамруулахаар болсон билээ.
Хятадын коммунист намын тав дахь үеийн удирдлагууд засгийн эрхэнд гараад хамгийн түрүүнд Бо Силайг дарж авсан. Түүний өсөөд байсан нэр хүнд ХКН-ын шинэ удирдлагуудтай шууд харшилдаж байсан учраас Ван Лизюнийн хэргээр шалтаглан түүний нэр хүндийг нугачин дарсан билээ.
2011-2012 онд Хтядаын эдийн засгийн өсөлтийг хангагч гол бүрдэл хэсгүүд сайжраагүй байсан. Тиймийн тулд зарим олон улсын байгулллага болон шинжээчид ч хятадын эдийн засгийн өсөлтийг тун доогуур үнэлж байлаа. Тиймээс хятадын шинэ удирдлагуудыг шинэ сорилт хүлээж байсан юм. Гэхдээ одоо байдал харьцангуй дээр болсон. Дэн Сяопинийн үед “Заримд нь ч гэсэн баяжих боломж олгох” бодлогыг 2005 онд Ху Зиньтао, Вэн Зябао нар өөрчлөн “чинээлэг нийгмийг бүтээн байгуулах” хөтөлбөрийг дэвшүүлсэн юм. Шинэ удирдлагууд ч үүнийг цаашдаа хэрэгжүүлэх бөгөөд “илүү нээлттэй” гэсэн шинэ уриалгыг гаргаж ирсэн билээ. 2011 оны гуравдугаар сард батлагдсан XII таван жилийн төлөвлөгөөнд экспорт болон хөрөнгө оруулалтад суурилсан үйлдвэрлэлийн загвараас ажиллах хүчинд суурилсан үйлчилгээний салбар руу шилжихээр төлөвлөсөн. Мөн дараагийн нэг том алхам гэвэл цалин нэмэх байсан юм. Тэр дундаа хөдөөгийн ажилчдын цалинг илүү өсгөх бодлого байлаа. Бас нэгэн том алхам гэвэл нийгмийн халамжийг дэмжиж, дотоодын хэрэглээг өсгөх алхам байсан юм. Аль ч нь бай шинэ удирдлагын шийдэх алхам болох нь тодорхой.
Гэхдээ Хятадын эдийн засгийн шинэчлэлийн бодлогод хуучин системийн мораль хамгийн их нөлөөлж байгаа гэж үздэг. Эдийн засаг нь хэтэрхий нээлттэй байж болох ч улстөрийн замнал нь коммунист системд байхаар шинэчлэл гэхээсээ илүү хуучрал болон ирж байгаа нь нуух зүйл биш. Хятад улс хувийн компаниудыг дэмжиж, төрийн өмчит компанийн тоог бууруулахаар болсон гэхдээ татвар, хөрөнгө зэрэг зайлшгүй мэдэх зүйлээ мэдэх ёстой гэж мэдэгдээд байгаа билээ. Шинэ үеийн удирдлагуудын баримталж байгаа өөр нэгэн бодлого гэвэл хөрөнгө оруулалтыг дэмжих явдал. Хятадын эдийн засгийн өсөлт нь хурдан, харьцангуй тогтвортой байгаа учраас томоохон гүрнүүдэд хөрөнгө оруулахаар болжээ. Тэд хамгийн түрүүнд Их Британитай хамтран ажиллаж байгаа.
Энэхүү хурлаар эдгээр нарийн асуудлуудыг хэлэлцэж байна. Одоо тэд намдаа их цэвэрлэгээ хийж магадгүй юм. Учир нь Бо Силайг тойрон хүрээлэгчид захаас аваад байгаа тул ирэх жилүүдэд олон хүнээр туг тахихыг үгүйсгэхгүй. Эдийн засгийн эргэн сэргэж байгаа эн нөхцөл байдлыг ашиглан, шинэ бодлого боловсруулах нь шинэ удирдлагуудын хүлээх үүрэг. Мөн дээр нь бас нэг томоохон үүрэг бий. Тэр нь шинэчлэгдэж буй Хятадын шинэ удирдлагуудын бодлогыг ард нийтэд ухуулан таниулах явдал билээ.