Японы алдарт Sony компани энэ оны эцэс гэхэд 3 сая ширхэг PlayStation 4 консол худалдсан байх төлөв ажиглагдаж буйг мэдээлжээ. Тоглоомын консолын зах зээлд Microsoft компанийн Xbox One хэмээх шинэ тоглоомын консолтой өрсөлдөж буй PS4 нь зул сараар хамгийн гүйлгээтэй бараануудын нэг болно хэмээн тэд онцолжээ.
Тус компани зул сарын баяраар хэрэглэгчиддээ хандсан олон сонирхолтой бэлгүүдийг бэлтгээд байгаагаас гадна консолынхоо үнийг ч хямдруулж магадгүй гэнэ.
Зул сар гэхэд нийт 32 оронд албан ёсоор худалдаалагдаж эхлэх юм байна.
Т.БИЛГҮҮН