Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.11.12-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өмнөх хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссан байсан учир энэ удаагийн хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. Нийтдээ 69 зарчмын зөрүүтэй санал, мөн найруулгын шинжтэй 11 саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгаснаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтсон юм.

Дэмжлэг авсан саналуудын тухайд тодотгоход, эрдэс баялгийн салбар дахь төрийн оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд чадавхижуулж, ашигт малтмал эрэх, хайх олборлох үйл ажиллагаанд түүний оролцоог хязгаарлах. Мөн  үндэсний аюулгүй байдал, байгаль, экологийн тэнцвэртэй байдал, хойч үеийн ашиг сонирхолд нийцүүлэн ашигт малтмалын зарим төрөл, ордыг нөөцлөн хадгалах зэрэг заалтууд дэмжлэг хүлээсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж