1,5 сая карт эзэмшигчтэй ХААН Банк харилцагчиддаа зориулан E-COMMERCE үйлчилгээг хүргэж байна. Энэхүү үйлчилгээг ашиглан зөвхөн эх орондоо интернэтээр худалдаа хийх боломжтой юм. Карт эзэмшигч та интернэтээр худалдаа хийхийн тулд E-пин кодыг АТМ-с авч идэвхижүүлэн E-COMMERCE үйлчилгээнд нэгдэхэд л хангалттай.
E-COMMERCE үйлчилгээ нь таны цагийг хэмнэхийн зэрэгцээ мөн бэлэн мөнгөний эрсэлдэлгүй байдлыг бий болгодгоороо давуу талтай юм. Мөн E-COMMERCE үйлчилгээг ашигласнаар үйлчилгээний байгууллагын интернэтээр хийгдэх худалдаа нэмэгдэнэ. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудын хувьд интернэтээр төлбөр тооцоогоо хүлээн авах нь орчин үеийн хамгийн тааламжтай боломж юм.
Интернэт худалдаа, үйлчилгээнд эрхэлдэг албан байгууллага хувь хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна.