Энэ сарын 4-нд эхэлсэн шилдэг найман теннисчдийн дунд болж буй ATP World Tour Finals тэмцээний шигшээ тоглолт өнөө шөнө болно. Шигшээд Испаний Рафаэль Надаль, тус тэмцээний өнгөрсөн жилийн аварга Сербийн Новак Жокович нарын шилдэг теннисчид шалгараад байна. Рафаэль Надаль Швейцарийн Рожер Федерерийг 7:5, 6:3, Новак Жокович Швейцарийн Станислас Вавринкаг 6:3, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар шигшээд шалгарлаа.
Сануулахад, "А" хэсэгт Испаний Рафаэль Надаль, Дэвид Феррер (3), Чехийн Томаш Бердых (7) болон Швейцарийн Станислас Вавринка, "В" хэсэгт Сербийн Новак Жокович (2), Аргентиний Хуан Мартин дел Потро (5), Швейцарийн Рожер Федерер (6) болон Францын Ричард Гаске (10) нар багтсан. Улмаар “А” хэсгээс Рафаэль Надаль, Станислас Вавринка, “В” хэсгээс Новак Жокович, Рожер Федерер нар шалгарсан.
Хосын төрлийн шигшээд АНУ-ын ах дүүс Боб, Майк Брайн болон Испаний Давид Марреро, Фернандо Вердассо /6/ нар шалгараад байна. Шигшээ тоглолтууд өнөө шөнө болно.