Тэд “Улс орон бүр өөр, өөрийн сургалтын онцлогтой байдаг. Монголчууд хичээлийн хөтөлбөртөө өв уламжлал хадгалсан сургалтыг түлхүү оруулах хэрэгтэй. Солонгос улсын хөгжил дэвшил нь иргэдийнхээ боловсролд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг гар таталгүй оруулж ирсэнтэй холбоотой” хэмээн хэллээ. Мөн Монгол багш нарт хичээл заахад шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай лаборатори байдаггүй ч сурагчдад хичээлээ сонирхолтой хэлбэрээр хүргэхийн тулд гар доорх материалаа ашиглан тараах материал өөрсдөө бэлтгэж ирдэг байна. Энэ нь хүүхдүүдэд илүү хүрдэг юм байна гэж Солонгос багш нар онцлов.
Уулзалтад БШУЯ, БНСУ-ын Боловсролын яам, ЮНЕСКО-гийн АНДБООТ болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.