1. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн хийн түлш, хийн плитка ашигладаг, борлуулдаг, тээвэрлэдэг, хадгалдаг аж ахуйн нэгжүүдэд гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, норм, дүрмийн хэрэгжилтийг шалгаж, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэн орон сууцны барилгын суурин болон 1 дүгээр давхарт Шингэрүүлсэн шатдаг хий ашиглахыг таслан зогсоох зорилгоор Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл-20-ыг тарааж, 15 аж ахуйн нэгжийг хамруулан шалгалт хийж 44 зөрчил дутагдал илрүүлэн ажиллаа. Шалгалт үргэлжлэн явагдаж байна.
2. Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Дулаан уул багийн “Долоон хайлааст” гэдэг газар өвөлжиж байсан малчин Ц.Түгээмэлийн суурьт 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үхрийн хорт салст халуурал өвчний шинж тэмдэг илэрч, мэргэжлийн байгууллагаас үзлэг шинжилгээ хийн, дээжийг Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн лабораторит илгээж, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 165 дугаарын шинжилгээний дүнгийн хуудсаар “Үхрийн хорт салст халуурал өвчин” болох нь тогтоогдсон. Уг шинжилгээний хариуг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Б.Алтангэрэлийн гаргасан 14/02/011/507 дугаарын дүгнэлтээр өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох, хорио цээрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэний дагуу Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар Хорио цээрийн дэглэмийг 2013 оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд тогтоон ажиллаж, байнгын пост 1-ыг 6 хүний бүрэлдэхүүнтэй гаргаж, хяналт тавин ажиллаж байна.
3. Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын даргын 2013 оны а-12/17 дугаарын “Үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээ, материал гаргуулах тухай” албан тоотын дагуу манай байгууллагатай холбоотой заалтуудын дагуу мэдээллийг хүргүүлсэн.
4. ОБЕГ-ын 2013 оны 6/3235 тоотын дагуу “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” 03 тоот албан даалгаврын хүрээнд хийсэн ажлын тайланг ирүүлсэн хүснэгтийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудаар гаргуулан авч, нэгтгэн ОБЕГ-т хүргүүлсэн.
5. Орон нутгийн Номин телевизтэй хамтран “Дуудлага” нэвтрүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагаас 24 цагийн хооронд “Автомашины дулаан гражууд” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу 5 аж ахуйн нэгжийн дулаан гражид Гал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж 28 зөрчил дутагдал илрүүлэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 3-ыг бичин хүргэж ажиллаа.
6. Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээний дагуу цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг аймгийн Тээвэр авто замын газар, “Орхон АЗЗА” ТӨХК зэрэг газруудад Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн Мэдэгдэлээр хүргүүлж, орон нутгийн телевизүүдэд үгэн зараар явуулж, иргэдэд сэрэмжлүүлж ажилласан.
7. Аймгийн Хууль зүйн хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагт Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр зохион байгуулсан “Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг”-т орлогч дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Ганбаатар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад С.Эрдэнэ нар оролцсон.
8. Энэ 7 хоногт гарсан Гал түймрийн 2 зөрчлийг Гал түймрийн хэрэг, зөрчлийг шийдвэрлэх журмын дагуу торгуулийн арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн
9. “Ар дааган” ХХК-ний гүйцэтгэж байгаа Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгаж 8 төрлийн зөрчил илрүүлэн заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
10. Энэрэл төвтэй хамтран гал унтраах дадлага сургуулийг АГУ58 дугаар ангийн 2 дугаар салаатай хамтран 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагаас 12 цагийн хооронд зохион байгуулан явуулж, нийт 40 гауй хүүхэд, 21 багш ажилчдын хамруулсан байна.