Дундговь Улаанбаатартай авто замаар холбогдов

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Дундговь Улаанбаатартай авто замаар холбогдов

Дундговь аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил дуусч, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Авто зам барих ажил 2012 оны долдугаар сарын 20-нд эхэлж байсан бөгөөд жил гаруйн хугацаатай үргэлжилснээр ашиглалтад орж буй нь энэ аж. Нийт 104 км замыг үндэсний гурван компани, мөн Хятадын хөрөнгө оруулалттай компани тус бүр барьжээ. Авто зам барихад 49.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тус замыг улсын комисс хүлээн авах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.

Сануулахад, Засгийн газар энэ онд нийт зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох ажлыг гүйцэтгүүлнэ гэж шийдвэр гаргаж байсан юм. Гэхдээ төлөвлөгөөнд орсон зургаан аймгаас гурав дахь нь ийнхүү Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж