Энэ хүрээнд шүүгчийн албан тушаалд шинээр болон дахин томилогдох гэж буй шүүгчдийг сонгон шалгаруулах, тэдний талаарх мэдээллийг олон нийт, иргэдээс авахаар болсон байна. Нэр дэвшиж буй шүүгч нарын мэдээллийг олон нийтэд ил мэдээлэх бөгөөд тухайн шүүгчийн мэргэжлийн ёс зүй, ур чадварын талаарх санал бодлоо ирэх арванхоёрдугаар сарын 1-ний дотор delgermaa@president.mn хаягаар ирүүлэх боломжтой аж. Иргэдээс ирсэн мэдээлэл болоод тухайн шүүгчийн өмнө нь гаргасан шийдвэрт дүгнэлт судалгаа хийж ирэх сарын сүүлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилох юм байна.
Шүүгчийг дахин томилох болсонтой холбогдуулан тухайн шүүгчийн гаргасан шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэрхэн шийдвэрлэгдсэн талаар хөндлөнгийн дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан байна.
Шүүгчийн албан тушаалд томилогдох шүүгч нарын нэрсийн жагсаалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх юм байна.