АН-ын дүрмийн өөрчлөлт, дотоод ардчиллын талаар удирдлагууддаа шүүмжлэлтэй хандаж Ардчилсан нам дотор жигүүр байгуулагдаж, намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-г хуралдуулах шаардлагыг намын удирдлагадаа хүргүүлээд байсан билээ. Тэгвэл Жигүүрийн зохицуулах зөвлөл өнөөдөр бүтэц зохион байгуулалтын асуудлаар хуралдаж Жигүүрийн ерөнхий зохицуулагчаар ҮЗХ,ГЗ-ын гишүүн асан Х.Ганболдыг санал нэгтээ баталжээ. Жигүүрийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулж ойрын үед Зохицуулах зөвлөлөөр батлуулахыг Ерөнхий зохицуулагч Х.Ганболдод үүрэг болголоо.
Л.ХАЛИУ