Нэг ч малын гарзгүй зудыг давжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Нэг ч малын гарзгүй зудыг давжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна. Говь-Алтай аймагт байдал хүнд байгаа ч нэг ч малын гарзгүй хавартай золгосон малчин байгаа гэнэ. Тус аймгийн Дарви сумын малчин Б.Гантулга бог, бод нийлсэн 1200 гаруй малтай. Өвөлжилт хүндэрсэн ч намар өвс тэжээлэээ сайн базааж, олон жилийн туршлагын хүчээр хахир хүйтэн өвлийг давж чаджээ . Тэрбээр “Бэлтгэл хийгээгүй хүн өвөлд зутардаг. Малчин хүн жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллаж байж малаа өсгөдөг” гэж ярьж байлаа.  Ахмад малчин Б.Гантулга энэ хавар 700 гаруй төл хүлээн авах бөгөөд одоо хамгийн хүнд цаг ирэх гэж байгааг хэлж байлаа.  Тэрбээр намар гэр бүлээрээ нийлж хадлангаа бэлтгэдэг бөгөөд хаврын урт өдрийг давах хэмжээний өвс нөөцөлж чадсан гэнэ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж