Хадмынхаа толгойг гэмтээв

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Хадмынхаа толгойг гэмтээв

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд оршин суудаг 42 настай эрэгтэй Д-г гэртээ байхад нь хүргэн 38 настай эрэгтэй Э нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь сүхээр цохиж гэмтээжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.  Мөн СБД-ийн дөрөвдүгээр хорооны 50-р дэлгүүрийн ард иргэн 52 настай эмэгтэй Э-г автомашиндаа сууж байхад нь БНСерби улсын иргэн согтуурсан үедээ шалтгаангүйгээр автомашины толийг хугалан зодож танхайрсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Г.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж