Хөдөлмөрийн хэлтсийн бүтээмжээ дээшлүүлье сургалт амжилттай болж өндөрлөлөө
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг Аж ахуй нэгж байгууллагуудад Бүтээмжийн 5S хөтөлбөрийг сурталчлах зорилгоор Хан-Уул дүүргийн Соёлын ордонд уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Хөдөлмөрийн Яамны Хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын цалин хөлсний бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл, Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Н.Баярмаа, Хан-Уул дүүрэгт 5S хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа “АПУ” ХК-ний Чанарын удирдлагын тогтолцооны менежер Х.Номин-Эрдэнэ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Обзерв Кансалтинг сургалтын төвийн захирал Д.Отгонбат, Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан мэргэжилтэн Г.Буянхүү нар мэдээлэл хийв. Ажил олгогч байгууллагуудаас АПУ ХК, Говь ХХК, Гоёо ХХК, Кашмер холдинг ХХК тэргүүтэй 20 компанийн хүний нөөцийн мэргэжилтэн болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтнүүд оролцлоо.
"ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС"
Эх сурвалж: www.khanuul.mn