Гахай агнах зөвшөөрөл өгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Гахай агнах зөвшөөрөл өгөөгүй гэв

Хилийн тагнуулын газрын албан хаагчид өнгөрсөн сарын сүүлчээр хоёр ЗИЛ-131 машины тэвшээр дүүрэн зэрлэг гахай ачиж явсан этгээдүүдийн талаар ирсэн мэдээллийн мөрөөр ажиллаж байгаа  тухай саяхан хэвлэлээр мэдээлсэн. 

Уг мэдээнд жилд 70 ширхэг зэрлэг гахай агнах зөвшөөрлийг БОНХЯ өгдөг тухай дурьдсан байв. Энэхүү зөвшөөрлийн талаар Амьтан ургамлыг хамгаалах үндэсний хорооны ажилтан А.Баясгалангаас тодруулахад “2013 онд Засгийн газрын 92 тоот тогтоолоор тусгай зөвшаөөрлөөр агнах, барих амьтдын жагсаалтад 10 зэрлэг гахайг гадаадын анчдаар агнуулахаар тогтоосон байдаг. Гэвч одоогоор нэг ч аж ахуйн нэгж зөвшөөрөл аваагүй байна. Харин дотооддоо ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг тухайн аймгийн ИТХ агнуурын нөөцөө тогтоох судалгааг хийлгэсний үндсэн дээр орон нутаг өөрөө олгодог. БОНХЯ-нд агнуурын нөөц тогтоосон төлөвлөгөө танилцуулдаг” гэлээ. “Амьтны тухай хууль”-ийн энэхүү шинэ өөрчлөлтийн дагуу энэ онд БОНХЯ-нд нэг ч аймгаас  нөөц тогтоосон төлөвлөгөө ирээгүй бөгөөд мөн нэг ч аймаг зэрлэг гахай агнах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид олгоогүй байна. 
 
Зэрлэг гахайг хууль бусаар агнасан тохиолдолд “Амьтны тухай хууль”-иар зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг гэж   БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж