Бүсгүйчүүдийн бүтээсэн ухаалаг бугуйвч MEMI

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдийн бүтээсэн ухаалаг бугуйвч MEMI

Бүсгүйчүүд бүсгүйчүүддээ зориулан бүтээсэн ухаалаг бугуйвч хэмээн тодотгоод буй MEMI нь ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс загвараараа ялгарах гэнэ.

Бусад ухаалаг бугуйвч болон цагнууд нь болхи загвартай, ганган бүсгүйчүүдийн хувьд хувцастайгаа тохируулан хэрэглэхэд ихээхэн учир дутагдалтай байдаг байна.

Харин MEMI бол яг л энгийн мөнгөн бугуйвч шиг харагдах ба та ухаалаг гар утастайгаа холбон ашиглаж болох юм.

 Bluetooth болон WiFi-гаар ухаалаг гар утастайгаа холбон ашиглах үед танд чухал дуудлага, мэссэж ирэх үед танд мэдээлнэ. Дуутай болон дуугүй тохиргоо байх ба дуугүй тохиргоог сонгосон үед танд чичиргээ мэдрэгдэх аж.

Одоогоор зөвхөн iOS үйлдлийн системэй ухаалаг төхөөрөмжүүдтэй холбон ажиллуулах боломжтой байгаа юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж