АН: &#34Шинэ сум&#34 төсөлд хөрөнгө хаяна

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

АН: &#34Шинэ сум&#34 төсөлд хөрөнгө хаяна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ. Үүнд төмөр замын асуудал багтсан байна, энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүлгийнхэндээ өгчээ. Гэхдээ бүлгээс Засгийн газар авто зам, төмөр замд ямар бодлого барьж ажиллах талаарх бодлогоо бүлгийн гишүүдэд нарийвчлан танилцуулах шаардлага байна гэж үзсэн аж. Учир нь өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн ажлууд нэлээд эрчимтэй өрнөсөн, мөн эдийн засгийг тэлэхэд авто зам, төмөр замын цэгцтэй бодлого чухал байгаа гэж бүлгийн гишүүд үзжээ. Авто замын тухай дурдахад, Туул-Сэлбэ голын дагуу баригдах хурдны замын ажлыг дуусгаснаар Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахад үр дүнгээ өгнө. Алтанбулаг-Замын –Үүдийг холбох олон улсын хурдны авто замын барилгыг эхлүүлэхтэй холбогдуулж энэ сарын дундуур зарлагдсан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар асуудлыг нарийвчлан хэлэлцэх ёстой гэж үзсэн байна. 

Харин орон нутгийн замын тухайд өнөө жил хэд хэдэн аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон  том ажлыг гүйцэтгэж чадсан нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд нугалсан том ажил. Одоо чанарт илүү анхаарах ёстой, тэр дундаа стандартыг эргэж харах шаардлагатай гэж бүлгийн гишүүд байр суурь нэгджээ.

Хоёр дахь асуудал нь ирэх оны төсвийн төсөлтэй холбогджээ. Эл асуудалтай холбоотойгоор бүлгийн гишүүд Монгол Улсын эдийн засаг тэлэхийн хэрээр улсын өрийг ил тод болгох хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Засгийн газрыг Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг үүрэг болгожээ.

Түүнчлэн Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг хэлэлцээд урсгал зардлыг бууруулж, түүнээс хэмнэсэн мөнгөө эргүүлж орон нутгийн хөгжилд зарцуулах нь зохистой хэмээн гишүүд санал нэгджээ. Ингэхдээ "Шинэ сум" төслийг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой хөрөнгийг шийдэх, Хөгжлийн банкны санхүүжилтээр аймгийн төв бүрийг орон сууцжуулах ажлыг шийдвэрлэх санал дэмжлэг хүлээсэн тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж