Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

О.Магнайг сүрдүүлжээ

ШӨХТГ-аас "Миний сүлжээ дэлгүүр"-т 450 сая төгрөгийн торгууль ногдуулснаа зарласан. Тэгвэл энэ асуудлаас болж тус дэлгүүрийн эзэн О.Магнайг заналхийлсэн гэх мэдээлэл байгаа. Тодруулбал, О.Магнай руу 991127.. дугаарын утаснаас “Миний сүлжээ дэлгүүр”-ийн захирал Х.Ариунболд гэгч залгаж “ална” гэж сүрдүүлжээ. Үүгээр зогсохгүй тэрээр О.Магнайн ажлын байранд ирж дарамталсан байна. Тиймээс энэ асуудлаар О.Магнай цагдаагийн байгууллагт ханджээ. Харин “Миний сүлжээ дэлгүүр”-ийн захирал Х.Ариунболд "Би О.Магнайгийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандана" гэлээ. Тэрбээр ШӨХТГ-ын даргатай уулзсан, гэхдээ түүнийг сүрдүүлсэн юм байхгүй гэв.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж