Ж.Мөнхбат Газрын дарга нараа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.11.11-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат Газрын дарга нараа танилцуулав

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, намын ажлын албаны бүтцийг хэлэлцэн баталсан юм. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд өглөө.

МАН өмнө нь нэг газар, дөрвөн хэлтэс, хоёр албанд хуваарилагдан ажилладаг байсан бол шинэ зохион байгуулалтад шилжүүлснээр зургаан газарт хуваажээ. Ингэснээр Намын байгуулалт, Стратеги төлөвлөлтийн газрын даргаар А.Ариунзаяа, Олон нийт, хэвлэл мэдээлэл, технологийн газрын даргаар Н.Дэмбэрэл, Сан хөрөнгийн газрын даргаар Ж.Тамир, Эрх зүй, аюулгүй байдлын газрын даргаар Ш.Раднаасэд, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын даргаар Д.Даваасүрэн, Нийгмийн бодлогын газрын даргаар С.Чинзориг нарыг томилсон байна.

Газрын дарга нарын хувьд олонхи нь залуучууд бөгөөд шинэ залуу боловсон хүчнийхээ оролцоотойгоор үйл ажиллагааны шинэчлэлийг хийх болно гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Мөн МАН-ын даргын дэргэд албан бус танхим ажиллана. Үүнд МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан гишүүд нь орж ажиллах аж. Нийтдээ 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх гэнэ.

Онцлоход, МАН нь долоо хоног бүрийн мягмар гаригийн 15.00 цагт иргэд, сонгогчдын санал бодлыг сонсох "МАН-ын нээлттэй өдөр" уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд  зохион байгуулах юм байна.

 Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж