Хүүхдийн хүмүүжлийн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хүмүүжлийн талаар хэлэлцэж байна

“Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Нээлттэй хэлэлцүүлгийг УИХ дахь “Хүүхдийн хөгжил хамгаалал, оролцоог дэмжих” бүлгээс санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Японы хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, бодлогын чиглэлийг тодорхойлох зорилготой юм.
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж