Ажлын хэсгийн хуралдааныг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн хуралдааныг хойшлууллаа

Төмөр замын тээврийн талаарх төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх ажлын хэсгийн хурал 14,00 цаг хүртэл хойшиллоо. Хуралд Ажлын хэсгийн ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар хойшлогдож байгаа бөгөөд энэ зургаа дахь удаагийнх нь болж байна. Ажлын хэсгийн ахлагч Р.Раш хурлыг хойшлуулахдаа “Хүн болгоны тааллаар хийх гэвэл бүгд Богд болчих нь” гээд, гишүүдийг идэвхитэй оролцох хэрэгтэй талаар анхаарууллаа. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй тохиолдолд Байнгын хороогоор хэлэлцэх ажил үргэлжлэх боломжгүй болоод байгаа бөгөөд ажлын хэсгийн 12 гишүүний зургаа нь ирэхэд ирц бүрдэх юм.

Гэвч энэ томоохон асуудал дээр гишүүдэд ашиг сонирхлын зөрчил байгаагаас ирц бүрдэхгүй байна уу, эсвэл асуудалд ингэтлээ хойрго хандаад байна уу?

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж