Шанхайн байгууллагад элсэх асуудалд Монгол болгоомжтой хандаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Шанхайн байгууллагад элсэх асуудалд Монгол болгоомжтой хандаж байна

Өнөөдрийн хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хувьд Монгол улс  “ажиглагч” хэмээх статустай орон бөгөөд энэ орон өөрийн энэ статусаа өөрчлөх талаар ямар ч санаачлага, идэвхи гаргаагүй боловч Шанхайн байгуллагын төсөл, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтад оролцож байгаад дотоод болон гадаадаын мэдээллийн хэрэгслүүд нэлээд сонирхон  анхаарлаа хандуулсан билээ. Бид энэ удаа Оросын хэвлэл мэдээлэлд гарсан дээрхи асуудалтай холбоотой нэгэн нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэхийг зорьсон юм. Харин энэ нийтлэл цаг хугацааны хувьд ШХАБ-ын ээлжит уулзалтын өмнө хийгдсэн бөгөөд илэрхийлсэн санаа нь манай сонины байр суурь биш гэдгийг сануулах нь зөв биз ээ.
Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтаар хэлэлцэх асуудлын нэг онцлох асуудал нь энэхүү байгууллагад шинэ гишүүд элсүүлэх тухай журмыг нарийвчлан тогтоох болж байна.

Гишүүнээр элсэн орох хүсэлт гаргаад байгаа гурван орон болох одоогоор ажиглагч орнуудын статустай Энэтхэг, Пакистан, Иран улсын хувьд саналыг нь зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг талаар шийдэл гаргахад бэрхшээл учраад байгаа билээ. Эдгээр орны хувьд хатуу шүүлтүүрээр оруулахад Төв Азийн орнууд гэх ямар ч үндэслэлгүй байгаа юм. Мөн түүнчлэн эдгээр орнууд араасаа олон төрлийн онцлох хүндрэлтэй асуудал чирж яваа тул мэдээж Шанхайн хамтын ажиллаганы орнуудын хувьд түүний нэр хүнд, үйл ажиллагаанд тоо тоомшгүй бэрхшээл учруулах нь дамжиггүй.
Шанхайн хамтын ажиллагаанд гишүүнээр элсэн орох боломжой нэгэн орон бол Монгол улс. Гишүүнээр элсэн орсон тохиолдолд Монгол улс Шанхайн хамтын ажиллагааны үйл ажиллагаа чухам ямар байгууллага болох, ямар бэрхшээлтэй тулгарч байгааг бүрэн ойлгох боломжтой.

Өнөөдрийн хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хувьд Монгол улс  “ажиглагч” хэмээх статустай орон бөгөөд энэ орон өөрийн энэ статусаа өөрчлөх талаар ямар ч санаачлага, идэвхи гаргаагүй боловч Шанхайн байгуллагын төсөл, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Ямар ч бол Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ташкентийн уулзалтад оролцохоо мэдээлсэн байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын мэдээллийн эх сурвалжаар шинэ гишүүн элсүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр Иран, Пакистан улсын хувьд татгалзах шийдвэр гаргах нь тодорхой байгаа бөгөөд Монгол улсын хувьд бол энэ байгууллагын бүх гишүүн орнууд нэгэн дуугаар дэмжих нь тодорхой байгаа юм. Тэгээд ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

Геополитик өөрөөр хэлбэл улс орнуудын гадаад бодлогыг тодорхойлдог географийн байр сууринаас тайлбарлахад Монгол улс ОХУ,БНХАУ-ын хооронд байрладаг асар уудам нутагтай орон билээ. Өнгөцхөн дүгнэхэд түүний гадаад бодлого тодорхой байгаа юм. 1970-аад оны үед ЗСБНХУ, БНХАУ хоорондоо дайтахад тулаад байсан тэр үед Монголын хувьд энэ хоёр орны аль нэгийг сонгох сонголт нь бэлэн байсан. Гэтэл одоо болохоор Москва, Бээжин хоёр түншүүд болчихсон байдаг. Аль нэгийг нь онцлох сонголт байхгүй болжээ.
Тиймээс тэд өөр сонголт хийхээр эрэлхийлж эхэлдэг.

Монголын гадаад бодлогын гол утга санаа нь энэ байдлаас гарах гарц эрж байна гэсэн дүгнэлтийг баттайгаар хэлж болно.Ер нь Шанхайн хамтын ажиллагааны гишүүн бүх орнууд ийм байдалтай байна гэж хэлж болно. Энэ байгууллагын гишүүн /Казахстан, Киргистан, Тажикстан, Узбекстан/ зөвхөн Орос, Хятадтай хамтран ажиллана гэж зүтгээд байгаа биш, харин ч АНУ болон нөлөө бүхий орнуудтай хамтран ажиллахыг мэрийж байгаа юм. Энэ өнцгөөс харахад Монголын үйл ажиллагаа илүү идэвхтэй байгаа нь ажиглагдаж байгаа юм.
Монгол улсын аюулгүй байдлын үзэл бодлоор “аливаа орны зүгээс өөрийн улс төр, улс төрийн бодлогын хяналт, цэрэг, эдийн засаг болон үзэл суртлын бодлогоо тулган хүлээлгэх оролдлого” нь “Монгол улсын оршин тогтнох байдалд заналхийлнэ” гэсэн байр суурь баримталж байгаа юм. Энэ бол хямрал болон зэвсэгт мөргөлдөөн нь дайтахад хүргэх аюул гэдгийг бодолцон түүнийг хоёрдугаар зэрэглэлд оруулж буй хэрэг.

Бусад орнуудын аюулгүй байдлын үзэл баримтлал адилхан байдаг боловч Монголын хувьд  илүү нухацтай хандаж байгаа юм. Үүний жишээ бол Улаанбаатарын дипломат бодлогын гол эрмэлзэл АНУ болон Японтай харилцаагаа өргөжүүлэхээр хүчин чармайлт гаргаж ирснийг дурдаж болох юм. Энэ орны албан ёсны байр суурийг илэрхийлсэн бичиг баримтыг харахад энэ хоёр орон Монголын гол түншүүд нь болж байгаа бөгөөд түүний дараа Орос, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос байж таарах нь/энэ дөрвөн орны жагсаалтад байгаа дараалал нь ач холбогдлын дарааллыг илэрхийлж буй/.
Хамтын ажиллагааны гайхалтай хачин зүйл гэвэл Жорж Бушийн 2003 онд Иракт өрнүүлсэн цэргийн үйл ажиллагаа, өнөөдрийн хувьд Афганистанд Монголын цэргүүд оролцож буй явдал юм.

Энэ бүхнээс дүгнэлт хийхэд Шанхайн хамтын ажиллагаанд элсэх асуудлаар монголчууд сүүл барихаар шийдсэн нь тодорхой болжээ. Энэ нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зөвхөн улс төр, аюулгүй байдлын асуудлаар бодлого явуулж байгаа тохиолдолд баримтлах байр суурь байх.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын нөлөөллийн бодит бүс нь Орос, Хятадын хооронд оршиж буй орнууд тухайлбал, Төв азийн орнууд юм. Энэ байгууллага энэхүү бүсэд аюулгүй тайван байдал бий болгох зорилготойгоор анх байгуулагдсан төдийгүй бас ирээдүйн эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой байсныг дурдах хэрэгтэй. Өнөөдөр энэ байгууллага эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү түлхэцтэй хандаж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Улс орнуудын аюулгүй байдлын асуудлыг ч орхигдуулаагүй байгаа. Үүний нэгэн жишээ нь Киргиз улсад өрнөж буй үйл явдалд анхаарлаа төвлөрүүлж байгааг дурдаж болох юм.
 
Төв азийн тогтворгүй байдлын гол эх сурвалж Хойд хятад, Афганистан гэдэг нь тодорхой. Тэгээд энэ монголчууд чинь үүнтэй ямар холбоотой юм бэ?
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засгийн хүрээнд ярихад Монгол улс 3 сая орчим хүн амтай, 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай, /нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 18 дугаар байранд ордог/ юм. Энэ орон ядуу зүдүү амьдралтай, таван хүн тутмын нэг нь өдөрт 1 доллар 25 центээр амьдрал ахуйгаа залгуулж байгаа юм.
 
Ийм ч учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар оролцож байгаа боловч гол анхаарлаа хандуулсан бизнесийн ертөнцөд орох бодлогоо дэндүү удаашралтай хэрэгжүүлж байгаа юм. Саяхан энэ байгууллагын бизнесийн зөвлөлийн хуралдаан Монголд болсон бөгөөд  Төв Азийн орнуудтай холбогдох төмөр зам, засмал зам Монголын нутгийг дайрахгүй шууд хойд Хятадаас эдгээр оронтой холбогдох шийдвэр гарчээ.
 Шанхайн хамтын ажиллагааны байгууллага эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болон өөрчлөгдөх аваас магадгүй Монгол улс гишүүнээр элсэн орох шийдвэрээ гаргах байх.
Монгол улс ажиглагчийн статустай байх нь бас ч муу юм биш. Энэ байгууллага эдийн засгийн хамтын ажиллагаанд гол анхаарлаа хандуулах тэр мөчид Монгол улс гишүүнээр элсэх шийдвэрээ гаргах байх аа.

Эх сурвалж: SP.RIAN RU.ANALYSIS
2010.06.09
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж