Шведэд жил бүр 600 мянган гацуур хулгайлдаг

Хуучирсан мэдээ: 2013.11.10-нд нийтлэгдсэн

Шведэд жил бүр 600 мянган гацуур хулгайлдаг

Шведын гацуур үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, жилдээ 600 мянга орчим зул сарын мод хулгайлдаг ажээ. Энэ тухай The Local сонинд өгүүлжээ.

Гэтэл гацуурын үнэ нь тэнд тийм ч өндөр биш бөгөөд хамгийн өндөр мод нь 120 ам.доллар, хамгийн хямд нь 15 доллар гэнэ. Гэтэл шведүүд мод хулгайлахыг илүүд үздэг болж таарав.

Холбооны мэдээгээр тус улсын  зул сарын таван гацуурын нэг нь хулгайн мод гэнэ. Төв Шведийн Даларна, Ямтланд баруун хэсгийн Вермланд тойргуудад модны хулгай хамгийн их ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж