Оюутнууд “70” мянгынхаа төлөө жагсана

Хуучирсан мэдээ: 2013.11.10-нд нийтлэгдсэн

Оюутнууд “70” мянгынхаа төлөө жагсана

УИХ-ын чуулганаар “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэхүү өөрчлөлтийг Монголын оюутны холбоо эсэргүүцэж байна. МОХ үүнийг эсэргүүцэж өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаах, Үндэсний тэтгэлэгийн хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсөвт тусгах шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргүүлжээ. Тэд энэ шаардлагыг нь биелүүлэхгүй бол жагсаал хийхээ мэдэгдээд байна. Өөрчлөлт оруулах хуулийн төслөөр бол тухайн оюутны сурлага, мэдлэгийн чанарын үнэлгээгээр үнэлж байхаар Засгийн газрын журмаар зохицуулахаар болох юм. Харин энэ нь оюутнуудад таалагдсангүй.

Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж