Бо Силайн талынхан нам байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.11.10-нд нийтлэгдсэн

Бо Силайн талынхан нам байгуулав

Чунцин хотын намын хорооны дарга асан одоо бүх насаараа хоригдох ял авсан Бо Силайн талынхан улс төрийн нам байгуулснаа зарлав.

«Жи Сян» нэр авсан намын нэрийг «Үндсэн хуулийн дээд засаглал» гэж буулгаж болно. Уг нам нь Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны бүгд хурлын гурав дахь хоногийн үеэр зохион байгуулжээ. Нам байгуулах ажлыг Бээжингийн Эдийн засаг, захиргааны дээд сургуулийн профессор зохион байгуулжээ. Тэрээр Бо Силайг уг намын “бүх насаараа удирдах” дарга гэж зарлагдав.

Эрх баригчдын зүгээс шахалтад орно гэж айхгүй байна уу гэсэн асуултад профессор хариулахдаа “Хятадын хууль нь ёс журмын дагуу улс төрийн нам байгуулахыг зөвшөөрдөг” хэмээн хариулав. Харин намын удирдлагыг олон нийтэд тэрээр нэрлэхээс татгалзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж