Оросын сансрын нисгэгчид Олег Котов, Сергей Рязанский нар энэ бямба гаригт задгай сансарт олимпийн асаагаагүй бамбарыг гаргалаа. Энэ талаарх шууд нэвтрүүлгийн NASA-гийн сайт үзүүлэв. Сансрын нислэгийн төвийн мэдээлснээр бамбрыг Котов станцаас гаргаад Рязанскийд дамжуулсан нь олимпийн галын буухианд анхны задгай сансарт хийсэн түүх болж байгаа ажээ.
Котов, Рязанский хоёр цаг орчим бамбартайгаар сансраар хөвж, тэдний зургийг станцад байгаа нисгэгчид нь цонхоор авжээ. Дараа нь тэд бамбрыг станцад буцаагаад өөрсдөө задгай сансарт ажлаа хийлээ.
Сансарт хүрсэн бамбар станцад өмнө нь ажиллаж байсан багийн хамт арваннэгдүгээр сарын 11-нд буцан ирэх юм. Одоо станцын ахмад байгаа Федор Юрчихин Казахстанд газардсаныхаа дараа бамбрыг Москвад авчирна. Сансарт байсан тэр бамбраар Сочийн олимпийн галыг асаах ажээ.