Өвлийн “Универсиад-2019” Красноярск хотноо болно

Хуучирсан мэдээ: 2013.11.10-нд нийтлэгдсэн

Өвлийн “Универсиад-2019” Красноярск хотноо болно

Өвлийн Универсиад-2019-ийн бэлгэдэл Лайка. Зураг: krsk2019.ru

Оросын Красноярск хот 2019 оны өвлийн  Универсиадыг явуулах эрх авлаа. Арваннэгдүгээр сарын 9-нд Оюутны спортын олон улсын холбооны (FISU) Гүйцэтгэх зөвлөлийн Брюссельд болсон хурал ийм шийдвэр гаргажээ.

Оросын хотын өрсөлдөгч Швейцарийн Вале кантон (муж) нэрээ татсаны дараа Красноярск цорын ганц нэр дэвшигч болон үлдсэн байлаа. Гэхдээ хот эрхийг автоматаар авна гэсэн хэрэг биш байсан. Хэрэв FISU  Оросын хотыг уг тоглолтыг явуулахад бэлэн гэж үзээгүй бол шинэ өрсөлдөгч нарын дунд дахин өрсөлдөөн явуулах ёстой байжээ.

Мөн энэ хуралдаанаараа FISU зуны оюутны тоглолтыг 2019 онд Бразилийн нийслэл Бразилиа хотод явуулахаар шийдсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж